Нүүр Цаг үе Э.Наранбаатар: Засвар үйлчилгээ бүрэн дууссан
Цаг үе

Э.Наранбаатар: Засвар үйлчилгээ бүрэн дууссан

G.Press 2 жилийн өмнө 53 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

      Сүхбаатар өртөөний Ерөнхий инженер  Э.Наранбаатараас өвлийн тээврийн бэлтгэл ажлын талаар  тодрууллаа.

 

- Манай хамт олон 2023-2024 оны өвөлд бэлтгэж, нийт 20 зүйл бүхий ажил төлөвлөснөөс 90 хувийн биелэлттэй явж байна. Тухайлбал, дамжуулах конторын ахлах, ачаа вагон хүлээлцэгч, техникийн конторчдын өрөөнүүдэд тус бүр урсгал засварыг өөрсдийн хүчээр хийж дуусгалаа. Мөн  ажилчдын амрах байр болон Ерөө өртөөний жижүүрийн байран дахь моторын өрөөний гадна хаалгуудыг солилоо. Хэсэглэлийн хэмжээнд, цахилгаан болон усны шугамд үзлэг хийж акт тогтоон ажлын байруудын цонхонд дулаалга хийж, жийрэг резинийг солилоо. Мөн Дулаан, Хойд зөрлөгийн цахилгаан зууханд тосол нэмж зөрлөгийн даргын өрөөнд дулаан халаагуурыг шийдэж өглөө.  

    Сүхбаатар өртөөний бүх салбар замд улирлын ээлжит үзлэг хийж, илэрсэн гэмтлүүдийг засварласан. Манай өртөө 44 ажилтанд анхны өвөлд ажиллагсдын сургалтыг зохион байгууллаа.  

Шуурхай ажлын автомашин болон ажилчдын автобусанд үзлэг шалгалт хийснээр шаардлагатай засвар үйлчилгээг үзүүлсэн. Мөн краны засвар үйлчилгээг хийж, нөөцөнд сэлбэг болон 10 ширхэг ивүүр авсан. Хэсэглэлийн нийт 186 ажилтны 80 хувь нь ээлжийн амралтаа эдэлсэн байна.  

Цаашид, Дулаан зөрлөгийн ариун цэврийн өрөөг шинэчлэн засварлах, ажилчдын нүүрсний хөнгөлөлтийг олгоно. Эдгээр ажлыг тун удахгүй бүрэн биелүүлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.