Нүүр Нийгэм Эмпати ба 7-38-55
Нийгэм

Эмпати ба 7-38-55

G.Press 9 сарын өмнө 127 үзэлт 0 сэтгэгдэл

 

Эмпати гэж юу вэ? Бусдын оронд өөрийгөө тавьж, нөхцөл байдалд тохируулан үйлдэл хийхийг мөн тухайн хүний аливаа зүйлд хандах хариу үйлдлийг ойлгохыг хэлнэ.

Эмпати 3 төрөл байна. Үүнд: 

1. Танин мэдэхүй эмпати  (Тухайн хүний юу мэдэрч, юу бодож байгааг оюун ухааныхаа түвшинд ойлгох чадвар) ажил хэрэгт илүү ашиглагдаг.

2. Сэтгэл хөдлөлийн эмпати (Тухайн хүний юу бодож байгааг нь хуваалцах) Найз нөхдийн хүрээнд ихэвчлэн хэрэглэгдэг.

3. Энэрэнгүй эмпати (Нөгөө хүнийхээ мэдрэмжийг танин мэдэхүй. Сэтгэл хөдлөлийн түвшинд хамтад нь илүү тэнцвэртэйгээр бодож мэдрэх) Дотно харилцаатай хүмүүсийн хооронд хэрэглэгдэх магадлал өндөр.

Эмпатиг ойлгоход харилцаа нэн чухал. Тэгвэл харилцаа доорх байдалтай явагддаг.

Albert Mehrabian's 7-38-55 дүрэм:

Үг-7 хувь

Ярих өнгө аяс - 38 хувь

Биеийн хэлэмж -55 хувь

Тэгэхээр бид юун дээр илүү анхаарах, бас юуг ажиглах ёстойгоо эндээс ойлгосон байх.

Жишээ: "-Чи намайг буруугаар ойлгоод байна шүү дээ. (Тухайн хүнийхээ юуг бодсоныг мэдээгүй байж өөрийн мэдрэмжийг тулгах үйлдэл нь эмпати үйлдэл биш юм ) Харин, "-Чи намайг юу гэж ойлгосон бэ? Би ийм санааг ойлгуулах гэж хэлсэн юм аа" гэж тайлбарлан хэлэх нь зөв.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.