Нүүр Цаг үе “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ
Цаг үе

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ

G.Press 2 жилийн өмнө 74 үзэлт 0 сэтгэгдэл

 

Орос, Монгол, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван улсын хамтарсан ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийн дээд түвшний анхдугаар хуралдаан зургадугаар сарын 29-нд ОХУ-ын Москва хотноо РЖД-ийн төв байранд, 30-нд Шинжээчийн түвшний VI хуралдаан Эдийн засаг, хөгжлийн яаманд тус тус зохион байгуулагдлаа. Гурван улсын хамтарсан зөвлөгөөнд ОХУ-ын Тээврийн яамны газрын захирал А.А.Федорчука, РЖД НХН-ийн захирлын I орлогч С.А.Павлов тэргүүтэй төлөөлөгчид, БНХАУ-ын Төмөр замын захиргааны орлогч захирал Ань Лушинг тэргүүтэй төлөөлөгчид, харин Монгол Улсын талаас ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар тэргүүтэй Гадаад хэргийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, ЗТХЯ, Боомтын захиргаа, УБТЗ-ын төлөөлөл тус тус оролцлоо. “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн ТЭЗҮ боловсруулах тус хэлэлцээрээс дараах шийдвэрүүд гарсан байна.  

1.   Долдугаар сарын 6-ны дотор протоколыг талууд хянаж баталгаажуулсан байх.

2. Есдүгээр сарын 1-ний дотор талууд хамтран “Эдийн засгийн коридор”-ын шугамаар тээвэрлэх ачааны хэмжээг тодорхойлж тохиролцох.

3. Аравдугаар сард талууд техникийн нөхцөл, санхүүжилт, ачааны хэмжээг тооцсон ТЭЗҮ-ийг эхэлж, БНХАУ-д зөвлөгөөн зохион байгуулах.

4. Арванхоёрдугаар сард ажлаа дүгнэж, цаашид арга хэмжээг тодорхойлох чиглэлээр Монгол Улсад хурал зохион байгуулах.

5. ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд талууд ажил хариуцагчийг томилох шийдвэрүүдийг гаргаж харилцан ойлголцолд хүрч хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.