Нүүр УБТЗ ХНН E-Ticket вэб сайтыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг боллоо
УБТЗ ХНН

E-Ticket вэб сайтыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

G.Press 2 жилийн өмнө 89 үзэлт 0 сэтгэгдэл

 

Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвөөс  E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг Дүнжингарав худалдааны төвд боллоо

Цахим тасалбар худалдаалалтыг нэмэгдүүлэх, E-Ticket вэб сайтыг олон нийтэд сурталчилан таниулах энэхүү өдөрлөгийг Дүнжингарав худалдааны төвд өчигдөр буюу 10-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулж, тус төвөөр үйлчлүүлсэн 700-800 орчим иргэдэд цахим тасалбарыг сурталчлан таниулж мэдээллээр хангасан бөгөөд 187 иргэд, үйлчлүүлэгчдэд УБТЗ Тасалбар аппликейшн гар утсанд суулган өгч үйлчиллээ. Иргэдийн зүгээс ирсэн хүсэлтийн дагуу "Sunday-2" худалдааны төвд өнөөдөр /10.19/ дахин зохион байгуулахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.