Нүүр Цаг үе Дохиолол холбооны ангиуд өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ
Цаг үе

Дохиолол холбооны ангиуд өвөлжилтийн бэлтгэлээ хангажээ

G.Press 2 жилийн өмнө 89 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

УБТЗ-ын Дохиолол холбооны ангиудын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар холбогдох албаны хүмүүсээс  тодруулсан юм.

 

Х.Анхбаяр : Төлөвлөсөн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

 

Дохиолол холбооны II ангийн ХАБЭА-н инженер

Манай ангийн  хувьд 2023 оны хоёрдугаар улиралд  өвлийн бэлтгэлд нийт 20 ажил хийхээр төлөвлөснөөс өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 11 ажил  100 хувийн гүйцэтгэлтэй дууссан. Гурван ажил маань 30-60 хувьтай байгаа бол зургаан ажлын хугацаа нь хараахан болоогүй, төлөвлөгөөний дагуу хийгдэхээр хүлээгдэж байна. Нийт ажлын биелэлт ойролцоогоор  70 хувьтай байна.

 Ангийн хэмжээнд  хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд гэвэл хээрийн байгууламжийн жийрэг 700 метр авч ашигласан, мөн хайрцагны СП цоож 100 ширхгийг авсан байна. Зам төмөр хэлхээний тэжээлийн тросс 60 ширхгийг авч ашигласан. Ангийн захиргааны болон Холбооны байшингийн гадна цэвэр усны болон дулааны шугам хоолой сольж, 100 метр нүхний 90 хувийг нь ухаж дууслаа. Хуучин 170 метр шугам хураах ажлын 120 метрийг нь хурааж авлаа. Худаг сувагчлал лотки 30 метр газар хийхээс 20 метрийг нь хийсэн.  Ингэснээр нийт  засварын ажил ойролцоогоор 30-40 хувийн  биелэлттэй байна  Ангийн Конторын болон Холбооны байшингийн дотор талд сантехникийн ажил холбооны байшингийн хуучин шугамыг буулгасан конторын барилгын хоёрдугаар давхраас  шугам буулга ажил хийгдээд ойролцоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй байна.

 

  С.Миеэжав:  Өвлийн бэлтгэл ажил 73 хувьтай байна

 

Дохиолол холбооны I ангийн ерөнхий инженер

 

   - Замын даргын А-553 тоот тушаалын дагуу гурван ажил тусгагдаж, биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.Үүнд Салхит өртөөнд баригдах шуурхай үйлчилгээний авто машины  гражийн барилгын ажлыг гүйцэтгэхээр зураг төслийн ажлыг хийж байна.

Мөн дохиолол төвлөрүүлэлт хориглолын байгууламжийн найдвартай ажиллагааг хангуулахаар өртөө зөрлөгийн релейний шкафны угсралтыг найдваржуулах хатсан кембрик солих ажлыг 18 өртөө зөрлөгт гүйцэтгэхээс 14 нь хийгдсэнээр ажил гүйцэтгэл 77 хувьтай байна.

Ангийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар зургаан чиглэлээр нийт 123 зүйлийн ажлыг төлөвлөснөөс 91 нь биелэгджээ. Одоо хийгдэж байгаа долоо, хугацаа нь хараахан болоогүй 25 ажил хийгдээд явж байна. Өвлийн бэлтгэл ажил  73 хувийн биелэлттэй байна. Хийсэн ажлуудаасаа дурдвал ДТХ-ын байгууламжийн найдвартай ажиллагааг хангаж өртөө зөрлөгүүдийн гадаа байрлах релейний шкафуудад угрсалтыг найдваржуулж хатсан хуучин кембрикүүдийг шинээр солилоо. Мөн ашиглагдаж байгаа 9 ширхэг блок модулын контейнерийг будаж байна. Үүнд Хойт зөрлөг, 19 км-ийн блок модулын гаднах хуучин будгийг хусаж арилгах, будаг хийх талбайг содын уусмалаар угааж цэвэрлэх, авто грунт тавих, хоёр үе будаг, лак тавих зэрэг ажлыг гүйцэтгэж, өнгө үзэмж болон битүүмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэж байна

Дархан-2 өртөөний сум №34-ийн ППР релений хайрцаг, Дархан-1 өртөөний ЗТХ-ний 37-39СП тусгаарлагдсан хэсгийн  тэжээлийн хайрцгийг солилоо. Өртөө зөрлөгийн ДТХ-ын хээрийн байгууламжийн будгийн ажлыг гүйцэтгэж муфт, замын хайрцагуудад жийрэг сольж битүүмжийг сайжрууллаа.

Ангийн хэмжээнд сантехникийн шугам сүлжээний 30 зүйлийн ажлыг төлөвлөж 27-г нь гүйцэтгэснээр ажил 90 хувь биелээд байна.

 

 Г.Амарбаясгалан:   Ажлын явц ангийн хэмжээнд  85.4 хувьтай байна

 

 Дохиолол холбооны III ангийн ерөнхий инженер

 

 Манай анги, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд  дөрвөн чиглэлээр ажил төлөвлөснөөс 5-8 дугаар сард төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь 100 хувь бүрэн хийж дуусгалаа.

Зохион байгуулалтын чиглэлээр зургаан ажлаас дөрөв нь 50 хувь, нэг нь 100 хувь биелжээ. ДТХ-ын байгууламжийн 23 ажлаас 20 нь бүрэн дууссан.  Холбооны байгууламжийн 20 ажлаас 18 нь биелж, барилга машин механизмын зургаан ажлын дөрөв нь бүрэн хийгдэж дууслаа.

Зохион байгуулалтын чиглэлээр галлагаатай байранд амьдардаг ажилчдад олгох түлээний мод, нүүрсний хангалтыг энэ сард өгнө.   52, 54, 56, 50, 49, 48, 45, 30 дугаар  зөрлөгийн ажилтнуудын нүүрсийг харьяа зөрлөгийн өртөөнд хамтад нь захиалсан. Ажилтнуудын өвлийн гутал, хувцсыг захиалсан байгаа. Энэ сардаа багтаад олгогдоно. Анхны өвөлд ажиллах ажилтнуудын сургалтыг энэ сарын 08-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ангийн хэмжээнд намрын КИП-ын бригадыг явуулан ДТХ, Холбоо мэдээлэл, радиогийн байгууламжийг өвлийн байдалд бэлдэх, шилжүүлэхээр төлөвлөн, захиалга гаргаж шаардлагатай материалыг захиалан авна.             

Ангийн хэмжээнд төлөвлөсөн 55 ажлын 43 нь 100 хувь биелж, дөрвөн ажил 50 хувьтай байна. Өвлийн бэлтгэл ажлын явц ангийн хэмжээнд  85.4 хувьтай байна. Үлдсэн ажлууд энэ сардаа бүрэн дуусна.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.