Дөрвөн шинэ ЭП3Д цахилгаан галт тэрэг 2024 онд Зүүн Сибирийн төмөр замын хотын захын зорчигч тээврийн паркад нэмэгджээ. Энэ жил шинэчлэгдсэн хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтын газар зүй мөн өргөжсөн байна. ЭП3Д өмнө нь зөвхөн Транссибирийн төмөр замаар буюу Слюдянка, Тайшет станцуудын хооронд явдаг байсан бол одоо Буриадын Мысовая өртөөнөөс Эрхүү мужийн Вихоревка өртөө хүртэлх хэсэгт хотын захын замын хөдөлгөөнд зорчигчдыг тээвэрлэж байна. Шинэ цахилгаан галт тэрэгнүүд нь зорчигчдын үйлчилгээний дэвшилтэт стандартад нийцсэн, хөжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, шинэлэг болжээ. Агааржуулагч, агаарыг халдваргүйжүүлэх системээр тоноглосноор донсолгоо, вагон доторх дуу чимээ ч багассан байна. Зүүн Сибирийн төмөр замд зорчигчдын тоо жил бүр нэмэгдэж байна. Энэ оны эхний 11 сарын хугацаанд гол зам дагуу хотын захын тээврийн хэрэгслээр 8.6 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7 хувиар их байгаа аж. Хотын захын тээврийн хэрэгслийн зорчигч эргэлт мөн өнгөрсөн оныхоос 3.3 хувиар нэмэгдэж, 373 сая зорчигч болсон байна.