Өнгөрсөн сарын галт тэрэгний зурмагийн биелэлтийг энэ сарын 14-нд хэлэлцлээ.

Дөрөвдүгээр сард зорчигчийн галт тэрэгний явуулалтаар гурав, өнгөрүүлэлтээр 12, ачааны галт тэрэгний явуулалтаар 35, өнгөрүүлэлтээр 76, зурмагийн нийт 126 тасалдал гарчээ.

Үүнийг өмнөх оны дөрөвдүгээр сартай харьцуулбал тасалдлын тоо 32 нэгжээр өссөн байна. Оны эхний дөрвөн сард зурмагийн 547 тасалдал гарсан нь 2023 оны мөн үеэс 169 нэгжээр өссөн байна. Өнгөрсөн оны эхний дөрвөн сард нийт 378 тасалдал гарч байж.

Түүнчлэн, дөрөвдүгээр сарын ачааны галт тэрэгний явуулалтыг өнгөрсөн оны мөн сартай харьцуулахад явуулсан галт тэрэгний тоо 370 нэгжээр өсжээ. Гэвч галт тэрэгний тоо өсөхийн хэрээр зурмагийн тасалдал дагаж нэмэгдэж байгаа нь зурмагийн биелэлтэд төдийлөн ахиц гарахгүй байгаагийн илрэл гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.