Зам засварын машинт станцын хамт олон Замын даргын А-359 тоот тушаалын дагуу дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс Агуйт-Мааньт хоорондын замд зам шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна. Энэ сарын 06-ны байдлаар 4 километр 950 п/м зам шинэчлэлийн ажлыг хийж, тухайн хэсэглэлээр өнгөрөх галт тэрэгний хурдыг тогтоосон хэмжээнд нь хүргээд байна. ЗЗМС-ын хамт олон Агуйт-Мааньт хоорондын замын 17 километр зам шинэчлэлийн ажлыг УБТЗ ХНН-ийн түүхт 75 жилийн ойн өмнө хүлээлгэн өгөхөөр шамдан ажиллаж байгаа юм. Мөн тус байгууллагын Гүүр хоолой, хиймэл төхөөрөмжийн цех нь тавдугаар 01-ний өдөр Дархан-2-Цайдам хоорондын замын 141 км-ийн гуравдугаар зуутад шинээр 12 метрийн урттай “Е” типийн ус өнгөрүүлэх төмөр бетон хоолой барих ажлыг амжилттай гүйцэтгээд байна.
ЗЗМС-ийнхан долоо хоногийн Мягмар, Баасан гарагуудад зам шинэчлэлийн “Цонх” авч байгаа бөгөөд өнөөдөр (энэ сарын 7-нд) дөрөв дэх цонхонд 1950 п/м зам засахаар төлөвлөжээ.
