Өнөөдөр дэлхийн стандартын өдөр тохиож байна. Олон оронд жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн стандартын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ. Монгол Улс 1979 онд Олон улсын стандартчиллын байгууллагад гишүүнээр элссэнээс хойш Дэлхийн стандартын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улсын хувьд 5840 стандартыг мөрддөг бөгөөд тэдгээрийн 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн аж.