Толгойт зангилааны Давааны зөрлөгийн төмөр замчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, орчноо моджуулах ажлыг хийжээ. Тус зөрлөг нийслэлтэй ойрхон оршдог төдийгүй Улсын их баяр наадмын үеэр Хүй долоон худагт зорчих зорчигч тасардаггүй онцлогтой зөрлөг билээ. Тйимдээ ч Давааны зөрлөгийн төмөр замчид нийгмийн хариуцлагын хүрээнд үхрийн нүд, чацаргана, буйлс, агч, интоор зэрэг жимсний болон гоёлын 25 төрлийн мод бутыг тарьж ургуулж эхэлжээ. Өнгөрсөн жил гүзээлзгэнэ, улаан лоолийг ил талбайд амжилттай тариалсан туршлагатай. Байгаль эхээ хайрлаж, орчноо моджуулахад Давааны зөрлөгийн төмөр замчид бусад зөрлөгүүддээ үлгэр жишээ үзүүлж, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
