Замын даргын үзлэгийн комисс Дархан зангилааны анги, салбар, аж ахуйн нэгжүүдийн ажлыг шалгаж дууслаа.
Замын даргын үзлэгийн үеэр Дархан2-Шарын гол хоорондын замын 42 км-ийн гуравдугаар зуутад барьж байгаа хонгилон гарцын ажилтай танилцлаа. Уг гарцыг барьснаар нутгийн иргэд 20 гаран км-ийн холуур тойрч төмөр замаар нэвтрэн гардаг байсан хүндрэл арилж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах юм.
Мөн Дархан зангилааны аж ахуйн нэгжүүдэд гэрчилгээ олгов. Тус зангилааны салбар, нэгжүүд бүгд ОНЦ дүн авлаа. Мөн УБТЗ-ын шагналаар тус нийгэмлэгт олон жил идэвх зүтгэл, тогтвор суурьшилтай ажилласан зарим төмөр замчдыг шагнаж урамшуулав. Замын даргын тушаалаар баталсан "УБТЗ-д тогтвор суурьшилтай ажилласны төлөө" мөнгөн шагналаар олон төмөр замчид шагнууллаа.
Үзлэгийн үеэр Дархан зангилааны ахмадын хороо замын удирдлагад ажлаа танилцууллаа. Зангилааны ахмадын хороо ахмадуудын туслах аж ахуй эрхэлж, жимс ногоо тарьж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох оролцоог дэмжиж ажилладгаа танилцуулж, өөрсдийн тарьж ургуулсан, жимс, ногооны дээжээ дэлгэн үзүүллээ.
Цайдам зөрлөгийн төмөр замчид замын даргын үзлэгт сайн бэлдэж онц дүнтэй шалгууллаа.