Нүүр Цаг үе Дархан зангилаанд хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж хүлээн авч явуулсан галт тэрэгн...
Цаг үе

Дархан зангилаанд хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж хүлээн авч явуулсан галт тэрэгний тоо эрс өссөн

G.Press 2 жилийн өмнө 59 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын даргын үзлэгт Дархан зангилааны байгууллага хамт олон сайн бэлджээ. Тус зангилаа зуны тээвэрлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний бэлэн байдлыг хангасан байна гэж үзлэгийн комисс дүгнэв.

Мөн тээврийн төлөвлөгөөт зорилтуудын гүйцэтгэлтэй танилцлаа. Тус зангилаа энэ оны эхний дөрвөн сарын байдлаар ачилтын төлөвлөгөөг 102 хувиар давуулан биелүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар илүү байна. Тээврийн бусад чанарын үзүүлэлтүүд ч сайн байна.

Хэсэглэлийн хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гологдол, дутагдалгүй ажилласан байна.

Ер нь тус хэсэглэлийн хэмжээнд хөдөлгөөний эрчимжилт нэмэгдэж хүлээн авч явуулсан галт тэрэгний тоо эрс өссөн үзүүлэлттэй байна. Ганцхан Цайдам зөрлөг гэхэд л өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1022 галт тэрэг хүлээн авч явуулсан бол 2024 оны дөрөвдүгээр сард 1114 галт тэрэг хүлээн авч явуулсан байна.

Замын даргын зүгээс байцаагч нарын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, зуны тээвэрлэлтийг амжилттай сайн зохион байгуулж, хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгов.

Мөн үзлэгийн үеэр замчдын зүгээс цалингаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасныг Замын дарга анхаарч уг асуудлыг судалж байгаагаа мэдэгдлээ.

Замын дарга зарим тэргүүний төмөр замчдыг шагнаж урамшуулав.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.