“CR450 Шинжлэх ухаан, технологийн инновацийн төсөл”-ийн томоохон нээлт болж байгаа бөгөөд Хятадын төмөр замын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бие даасан байдал, хүчин чадлыг нэмэгдүүлэх болно. Хятад улсын өндөр хурдны төмөр замын (HSR) технологийн тэргүүлэгчийг дэлхийн хэмжээнд улам бататгаж, ахиулах CR450 EMU галт тэрэгний загварын нээлтийг өнгөрсөн сарын 29-нд Бээжинд хийлээ. Дэлхийн хамгийн хурдан хурдны галт тэрэгний прототипийг танилцуулав. CR450 нь 450 км/цаг хүртэл туршилтын хурдтай, 400 км/цаг хурдтай ажилладаг нь Хятадын төмөр замын технологийн дэвшлийг харуулж байна. Энэ нь арилжааны үйлчилгээнд орсны дараа дэлхийн хамгийн хурдан хурдны галт тэрэг болно гэж хятадын төмөр замаас мэдэгдлээ. CR450-ийн бусдаас ялгарах онцлог нь эрчим хүчний онцгой хэмнэлттэй аж. Энэхүү галт тэрэг нь гүйлтийн эсэргүүцлийг 22 хувиар, жингээ 10 хувиар бууруулж, түлшний хэмнэлтийг сайжруулсан байна
Эх сурвалж: “CRRC” корпораци