УБТЗ ХНН-ийн даргын 2023 оны А/03 тушаалын дагуу Чойр зангилаанд Замын захиргааны “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн үзлэгийг  зургадугаар сарын 28-29-нд зохион байгууллаа. Замын Ерөнхий инженерийн удирддаг энэхүү үзлэгийг долоо дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Батлагдсан хуваарийн дагуу тухайн нэг сард нэг л зангилааны бүх салбар нэгж, цех, тасаг, ажлын байруудад хууль дүрэм, стандарт, тушаал шийдвэрийн хэрэгжилт,  ХАБЭА-н норматив, аюулын илрүүлэлт, эрсдлийн үнэлгээ өгдөг. Мөн урд өгсөн үүрэг даалгаврын биелэлт, удирдлага ажил удирдагчийн үүрэгт ажлын гүйцэтгэл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, аж ахуйг авч яваа байдал, орон тооны бус зөвлөлийн ажил гээд бүхэлдээ ажилтан хүний төлөө чиглэсэн үзлэг, шалгалт хийдгээрээ тус үзлэг онцлогтой. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба Нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, албад болон салбар нэгжийн  ерөнхий инженер, ХАБЭА хариуцсан инженер, ИТА-ууд оролцдог нь үзлэгийн нэгдмэл байдлыг харуулдаг.

Уг үзлэгээр Чойр зангилаанд 123 үл тохирол илэрсний 72 хувийг газар дээр нь засуулж, дүнгийн хурлаар хэлэлцэж, хугацаатай үүрэг даалгавар өглөө. Дүнгийн хуралд зангилааны 122 төмөр замчнаас гадна ахмадууд оролцож, ахмад холбоочин Д.Гарамдорж үг хэллээ. Мөн Говьсүмбэр аймаг дахь “Монгол-Орос найрамдалт ахан дүүс” холбооны нарийн бичгийн дарга, төмөр замчин  Х.Чулуунбаатарын гэрт  “Халаалт, цэвэр усны техникийн нөхцөл”???? бэлэн болсныг Замын Ерөнхий инженер С.П.Старцев гардуулан өгч, сайн сайхныг ерөөлөө. 

ХАБЭА-н энэ Нэгдсэн үзлэгт сайн бэлтгэж, хамт олноо хошуучилсан БАҮ-ний III ангийн Оорцог-Энгэр хэсгийн ахлах слесарь Н.Нэргүй, Эрчим хүч, ус хангамжийн II ангийн Чойр хэсгийн монтёр С.Эрдэнэ, Чойр өртөөний ХАБЭА хариуцсан инженер Г.Харуулбаяр нарын  төмөр замчид   шагнууллаа.