Түүхт 70 жилийнхээ ойн хүрээнд Чойр өртөө нэгдүгээр сарын 31-нд 303 вагон 20251.7 тонн ачаа ачжээ. Ингэснээр 504 сая төгрөгийн орлого оруулж, ачилтын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон байна.
Тус өртөө өмнө нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300 вагон 20286.290 тонн ачаа ачиж, 583.912.600 төгрөгийн тээврийн орлого бүрдүүлэн түүхэн амжилт тогтоогоод байсан билээ.
