Нүүр Цаг үе Чойр өртөө ачилтын дээд амжилт тогтоолоо
Цаг үе

Чойр өртөө ачилтын дээд амжилт тогтоолоо

G.Press 6 сарын өмнө 289 үзэлт 0 сэтгэгдэл

 

Чойр өртөө өнгөрсөн зургадугаар сарын 11-нд 240 вагон 15.710.510 тонн   ачаа ачиж түүхэн амжилт тогтоож байсан бол 11 дүгээр сарын 30-ны өдөр 300 вагон 20286.290 тонн ачаа ачиж, 583.912.600 төгрөгийн тээврийн орлого бүрдүүлэн түүхэн амжилтаа ахиуллаа. Тус өдрийн ээлжид өртөөний жижүүр А.Энхжавхлан ахлагчтай туслах жижүүр Д.Түмэнбаяр, оператор Г.Наранчимэг, найруулагч Н.Ууганбаяр, Х.Батхишиг  туслах найруулагч Д.Бадамцэрэн, Ө.Отгонбаатар, тооцооны операторч Д.Цацрал, Б.Мядагмаа, мэдээлэгч Х.Эрдэнэцэцэг, ачаа вагон хүлээлцэгч Б.Жамбал,  Э.Үүрийнтуяа, Т.Түмэнхүслэн, мөн өртөөний жижүүр Б.Дэлгэрмөрөн ахлагчтай туслах жижүүр Г.Цэнд-Аюуш, оператор Д.Бадамханд, найруулагч Д.Наранбаяр, туслах найруулагч М.Дүүрэнсайхан, ачаа вагон хүлээлцэгч Д.Жигдэнжамц, Э.Урантуяа нарын төмөр замчид ажиллажээ.

Ташрамд дурдахад, Чойр өртөө хэсэглэлийн Чойр, Шивээ-Овоо, Олон-Овоо, Айраг, Бор-Өндөр өртөөд нийт 701 вагон 48003.12  тонн ачаа ачиж тээврийн орлого 873.244.300 төгрөг бүрдүүлсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.