Олон улсын тогооч нарын фестивал “Чингис хаан цом-2023” А зэрэглэлийн тэмцээн Монгол Улсад хоёр дахь удаагаа энэ сарын 13-16- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд 16 улс орны 300 гаруй шилдэг тогооч ур чадвараа сорьж оролцсон байна. Олон Ц.ЛХАМЖАВ улсын шүүгчдээр шүүлгэсэн өндөр зэрэглэлийн уг тэмцээнд “УБТЗ” ХНН-ийн Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн шилдэг таван тогооч амжилттай оролцож, бүгд медаль гардлаа.
Тодруулбал, ганцаарчилсан төрөлд тогооч Л.Эрдэнэбаяр мөнгө, тогооч Б.Ариунбаяр, Б.Болдцэрэн нар хүрэл, тогооч Б.Мягмарсүрэн тусгай байрын шагнал хүртжээ.
