Манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орсны улмаас төмөр зам цасанд дарагдаж хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн ч УБТЗ-ын Замын аж ахуйн алба цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулж, цасанд дарагдсан 68.7 км замыг цэвэрлэснээр төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдал хангагдлаа. Ингэхдээ цас цэвэрлэгч СДПМ-2008 болон СМ-2Б машины хэвийн найдвартай ажиллагааг ханган ажилласнаар замчдын ажлын ачааллыг хөнгөвчилж, цасыг богино хугацаанд шуурхай цэвэрлэсэн байна.
