Эрчим хүч, ус хангамжийн төвийн орлогч дарга-ерөнхий инженер Ц.Алтанбаяраас тус төвийн төлөвлөгөөт болон нэмэлт ажлынх нь талаар тодрууллаа.
-Танай төвийн хэмжээнд 2023 онд төлөвлөсөн их засвар, их барилгын ямар ажлууд байгаа вэ?
-Энэ оны төлөвлөгөөт их засварын хувьд 30 орчим км цахилгаан дамжуулахагаарыншугамынзасвар хийх ёстой.Мандал-Аршаант, Баруунхараа-Салхит, Өргөн-Улаан-Уул, Чойр-702 дугаар км хоорондын 10кВ хүчдлийн агаарын шугамуудад хийхээр төлөвлөөд байна.Засварын ажлын хүрээнд эрсдэл өндөртэй модон тулгууруудыг төмөр бетон тулгуураар хүчитгэн сольсноор шугам сүлжээний найдвартай байдал нэмэгдэнэ.
Усны аж ахуйн хувьд энэ жил Айраг өртөөнд усны шугам засварлах, Салхит, Булагтай, Эмээлт өртөөний усны эх үүсвэрүүдийн цооногийн ундарга сэргээх, захиалгат ажлаар Цагаан хад, Алтганы гол зөрлөгт худаг гаргах,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Замын-Үүдийн цэцэрлэгт хүрээлэн, Багахангайн залуучуудын төгөлд услалтын системсуурилуулж байна.
Их барилгын ажлын чиглэлээр төмөр хийцийн үйлдвэрлэл явуулах сэндвичин барилгын ажил, Сайншанд, Олон-Овоо өртөөнд ухаалаг худгийн ажил, Айраг цахилгаан шугам сүлжээний хэсгийн конторын шинэ барилгын гадна шугам сүлжээ, захиалгат ажлаарОлон-Овоо-2 ордын цахилгаан хангамжийн гээд нэлээд ажил гүйцэтгэхээрбайгаа.
-Дээрх төлөвлөгөөт засвар шинэчлэлтийн ажлыг хийхэд шаардлагатай материал сэлбэгийн хангалт татан авалт хэр байгаа вэ?
-Одоогийн байдлаар, засварын ажилд ажиллах машин механизмуудын сэлбэгийг авч их засвар хийсэн.Усны аж ахуйн засварт шаардлагатай материалын хангалт үндсэндээ шийдвэрлэгдсэн.Харин цахилгааны аж ахуйн чиглэлээр агаарын шугамын засварт шаардлагатайтоноглол, хийцүүдийг хүлээн авч байна. Зургадугаар сардаа багтаад төмөр бетон тулгуурууд ирснээр ажлаа бүрэн хэмжээнд эхлүүлэхээр зохион байгуулжбайна.
-Замын даргын хаврын үзлэгийн үеэр төлөвлөгдөөгүй ажлууд нэмэгддэг шүү дээ. Энэ хаврын үзлэгээр ийм даалгавар хэр авав?
-Хаврын үзлэгийн мөрөөр байгууламжийн техникийн нөөцийн эрсдлийн үнэлгээг шинэчлэх ажлуудыг авч үзэж холбогдох зөвлөмж, чиглэлүүд өгч ажиллалаа.
Энэ хүрээнд эрчим хүчний чанарыг дээшлүүлэх чиглэлээр Сайншанд-Баруун тойргийн 6кВ хүчдлийн шугамыг 10 кВ хүчдлийн шугамд шилжүүлэх ажлуудад шаардлагатай байсан таслах, залгах аппаратуудын талаар үзлэгийн комисст танилцуулснаарзасварын ажлыг эхлүүлэн хийж гүйцэтгэж байна. Мөн “Техник ашиглалтын журам”-д орсон гэрэлтүүлгийн норм, хэмжээний өөрчлөлттэй холбоотой өртөө, зөрлөгүүдийн хүлээн авах, явуулах зам, зорчигчийн тавцан, зам сумын бэлчрийнгэрэлтүүлгийннормыгхангуулахажлыгүешаттайгаарзохионбайгуулахчиглэлийгЗамын удирдлагаас өгсөн. Энэ чиглэлээр гэрэлтүүлгийн хэмжилтийн үр дүнг авч үзэж байна.
Мөн нэг гол ажлын хувьд Эрчим хүчний зохицуулах хорооноос батлагддаг зардлыг үндсэн шугам сүлжээний байгууламжуудыг шинэчлэхэд илүү хүртээмжтэй болгох хүрээнд өртөө, зөрлөгийн гэрэлтүүлгүүдийг тээврийн тарифт зардлыг суулгах асуудлыг хамтарсан ажлын хэсгээр судалж шийдвэрлэхээр болсон.
Ус хангамжийн чиглэлээр Баруунхараа өртөөний усны шугамын засвар болон Дулаан зөрлөг, 384 дүгээр км-т гүний худаг гаргахад холбогдох ажлуудыгзохион байгуулж байна.
-Замын даргын хаврын үзлэгийн комисс урд замд ажиллах үеэр болсон байгалийн гамшигт үзэгдлийн үеэр танай төвийн хэмжээнд гэмтэл саатал хэр гарав. Эрчим хүчний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд хэрхэн ажиллав?
-Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл бол цахилгаан байгууламжийн тасралт, сааталд ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Гэмтэл саатлын ихэнх буюу 50-55 орчим хувьнь модон тулгууртай агаарын шугамуудад гарч байна. Саяхан болсон шуурганы үеэр дэгээ лонх мултарсан, тулгуурын хийц хэсэг, тулгуур шон хугарсан хэд, хэдэн тохиолдол гарсан.
Салхины хурд, цаг агаарын байдлаас хамаарч тухай бүр ньшуурхай ажиллагааны бригадуудыг удирдлага,зохион байгуулалтаар ханган ажиллажхэрэглэгчдийн цахилгаан хангамжийг богино хугацаанд сэргээх ажлыг манай бригадууд амжилттай хийж гүйцэтгэлээ.
-Цаашид Замын хэмжээнд эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн бэхжүүлэхийн тулд ямар ажлууд зайлшгүй хийх шаардлагатай байна вэ?
-Өнөөгийн байдлаар шугам сүлжээний эх үүсвэрийн хувьд нийт өртөө, зөрлөгийн 80 орчим хувь нь цахилгаан дамжуулах сүлжээ, цахилгаан түгээх сүлжээдийн дэд станцуудаас 6,10 кВ хүчдлийн түвшинд үндсэн болон бэлтгэл тэжээлийн зориулалт бүхий шугам сүлжээгээр хангагдаж байна.
Түгээх сүлжээний хэмжээнд хоёр талын тэжээлтэй хэдий ч 110, 220кВ хүчдлийн түвшинд системийн хэмжээнд ихэвчлэн нэг үүсгэвэртэй байдагтай холбоотой нэг талын тэжээлтэй болон нийт өртөө, зөрлөгүүдийн цахилгаан хангамжийн найдваржилтыг хангаж нөөц тэжээлийн үүсгүүрүүд ашиглаж байна.
Иймд бид цаашид эх үүсвэрийн хувьд эрчим хүчний салбарын хэмжээнд шинээр барихаар төлөвлөсөн дэд станц, шугам сүлжээдээс шинэ фидерийн холболтууд авч гадна цахилгаан хангамжийн схем, горимоо найдваржуулах бодлого, чиглэлийг барьж байна. Тухайлбал, өмнөх онуудад 35/6кВ “Баруун дөрвөн зам”-ын дэд станцаас шинэ фидер авч, төмөр замчдын тосгоны цахилгааны хангамжийг найдваржуулах ажил хийсэн.Энэ жил зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн 110/10кВ хүчдлийн “Илч баян дэд станц”-аас холболт авч Баян, Хайрхан, Хоолт чиглэлд өртөө, зөрлөгүүдийн цахилгаан хангамжийн шугам сүлжээг найдваржуулах ажлуудыг хийж байна.
Түүнчлэн, шугам сүлжээний техникийн нөөцийн эрсдлийн үнэлгээнд тулгуурлан агаарын шугамын модон тулгууруудыг төмөр бетон тулгуураар солих ажлыг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний бага чадлын бусад үүсгүүрийг ашиглалтад турших ажлуудыг ч зохион байгуулж байгаа.
-Цаг зав гарган ярилцсан танд ажлын амжилт хүсье!
Б.Гүнжинлхам
