Нүүр Цаг үе Бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна
Цаг үе

Бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна

G.Press 8 сарын өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын захиргаанаас баталсан их засвар, их барилгын төлөвлөгөөнд орсон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна. Тухайлбал, Замын аж ахуйн хамт олон энэ жил гол замд хийгдэх 34.6 км их засварын ажлыг төлөвлөсөн хугацаандаа хийж гүйцэтгээд Замын-Үүд өртөөний II замын хуучин үеийг хуулж, төмөр бетон дэртэй шинэ үе тавих зам шинэчлэлтийн ажлыг амжилттай хийж дуусгалаа. Мөн Улаанбаатар-1 өртөөний суман шилжүүлгүүдийг /Сум-1,9,12,14/ Р65 төмөр бетон ялуу бүхий суман шилжүүлэг болгох ажлыг хийж гүйцэтгээд байна. Энэ жил тус өртөөний долоон суман шилжүүлгийг Р65 төмөр бетон ялуу бүхий суман шилжүүлэг болгохоос тавыг нь хийж дуусгаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.