Нүүр УБТЗ ХНН Бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах зөвлөгөөн болов
УБТЗ ХНН

Бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах зөвлөгөөн болов

G.Press 2 жилийн өмнө 77 үзэлт 0 сэтгэгдэл

 

            Өнгөрсөн сарын 28-нд Замын аж ахуйн албаны харьяа үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах зөвлөгөөн Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр дээр болов. Зөвлөгөөнд Замын аж ахуйн алба, Мод боловсруулах үйлдвэр, Чулуун завод, Төмөр бетон дэрний үйлдвэрийн удирдлагууд, инженер техникийн ажилтнууд оролцсон юм.

Зөвлөгөөнөөр Замын аж ахуйн албаны дарга Ю.Нямжаргал “Замын аж ахуйн албаны харьяа үйлдвэрүүдийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”,  ТБДҮ-ийн дарга Ш.Баярсайхан “Төмөр бетон дэрний үйлдвэрийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, Мод боловсруулах үйлдвэрийн дарга Ю.Ганхуяг “Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны, бүтээгдэхүүний чанарыг стандартын шаардлагад нийцүүлэх”, Чулуун заводын дарга Н.Отгонбаатар “Чулуун заводын буталмал чулуу үйлдвэрлэлтийг хөгжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Зөвлөгөөний төгсгөлд оролцогчид Төмөр бетон дэрний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

 

Б.Цэрэндулам

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.