"УБТЗ" ХНН-ийн Маркетингийн алба, Техникийн бодлого, стандартчиллын алба нь "Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг хангах жил"-ийн ажлын хүрээнд АПУ ХК-ийн охин компани болох "М Би Си Азиа Пасифик" ХХК-тай хамтран ажиллалаа.

"М Би Си Азиа Пасифик" ХХК-ийн "Тайгер шар айраг"-ны үйлдвэр нь үйл ажиллагаандаа ISO 22000 хүнсний аюулгүй байдлын, ISO 9001 чанарын удирдлагын тогтолцооны стандартыг хэрэгжүүлсэн байдал, хийгдэж буй сайжруулалттай танилцах туршлага судалах ажлыг тавдугаар сарын 31-нд зохион байгууллаа. Энэхүү ажилд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн МНТ-г удирдан ажиллаж буй 22 ажилтан хамрагдлаа.