УБТЗ-ын хэмжээнд "ИННОВАЦЫН ТӨВ"-ийн брэнд лого бүтээх уралдааныг зарлажээ. Энэхүү уралдааныг зарласнаар инновацын үйл ажиллагааны цар хүрээг тэлж орчин үеийн шинэ дүр төрхийг төлөөлж, нийгэмлэгийн эерэг дүр төрх бий болгох. Цаашлаад төмөр замын хөгжлийн чиг хандлага, ажилчдын хүсэл тэмүүллийг илэрхийлсэн олон төрлөөр ашиглаж болох брэнд логог шалгаруулахыг зорьсон байна. Мөн шилдгээр шалгарсан логогоор дамжуулан нийгэмлэгийн инновацын төвийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нийтэд сурталчлах брэндийг бүтээх юм гэдгийг зохион байгуулагчид нь онцолжээ. Дашрамд дурдахад тус уралдааныг УБТЗ-ын захиргаа, Залуучуудын төв байгууллага, Төв засварын үйлдвэр хамтран зохион байгуулж буй юм. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/profile.php?id=100064830244987 холбоосоор авч болох юм байна.