Чойр хэсэглэлийн харьяа Бор-Өндөр өртөө үүсэж байгуулагдсаны 37 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 06-ны өдөр 217 вагонд 14390.3 тонн ачаа ачиж өнгөрсөн оны долдугаар сарын 4-ний өдөр 202 вагонд 13426.75 тонн ачаа ачсан амжилтаа ахиулсан байна. Ачааны нэр төрлөөр нь авч үзвэл төмрийн хүдэр 150 вагонд 9934.05 тонн, төмрийн хүдрийн баяжмал 50 вагонд 3297.05 тонн, жоншны баяжмал 17 вагонд 1158.45 тонныг тус тус ачжээ. Тус өдрийн ээлжинд өртөөний жижүүр М.Батжаргал ахлагчтай найруулагч Б.Бат-Аюуш, холбогч Б.Бадарч, тооцооны оператор Ц.Мөнх-Ундрал, ачаа вагон хүлээлцэгч Д.Хүрэлшагай, Х.Өлзийхишиг, машинч А.Алтанцоож, туслах машинч Б.Батгэрэл, вагон үзэгч Б.Шинэцэцэг нар ажилласан байна.
Ингэснээр УБТЗ ХНН-ийн хэмжээнд тус өдөр нийт 103318 тонн ачаа ачиж, түүхэн дээд амжилт тогтоолоо. Бор-Өндөр өртөө нь оны эхний арван сард 26086 вагонд 1739893.3 тонн ачаа ачсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4475 вагон, 292319.6 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм.