Нүүр Цаг үе Бор-Өндөр өртөөг автоматжуулж цахилгаан төвлөрүүлэлтийн системд шилжүүллээ
Цаг үе

Бор-Өндөр өртөөг автоматжуулж цахилгаан төвлөрүүлэлтийн системд шилжүүллээ

G.Press 3 сарын өмнө 95 үзэлт 0 сэтгэгдэл

 

Манай улсын экспортын уул уурхайн бүтээгдэхүүний ачилт хийгддэг төмөр замын гол өртөөдийн нэг Бор-Өндөр өртөөг автоматжуулж цахилгаан төвлөрүүлэлтийн системд шилжүүллээ.

Энэхүү шинэчлэлийн ажил хийгдсэнээр өртөөний сэлгээний ажил түргэсэж, ачилтын хэмжээ нэмэгдэх боломжтой болж байна. Мөн вагон эргэлт сайжирч, зардал буурч орлого нэмэгдэхээс гадна хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилж эрсдэл буурна.

Тус өртөөг шинэчлэх ажлын хүрээнд Бор-Өндөр – Айраг өртөө хооронд 54 км шилэн кабель тавьж, дохиолол холбооны үйл ажиллагааг тоон системд шилжүүлсэн байна. Ингэснээр цаг агаарын болон гаднын хүчин зүйлийн нөлөөнд орохгүй дохиолол холбооны үйл ажиллагааг чанартай найдвартай гүйцэтгэх боломжоор хангагдаж байгаа юм.

Түүнчлэн өртөөнд шинэ гэрлэн дохио, релейний шүүгээ, жижүүрийн удирдлагын шинэ пульт зэрэг олон тоног төхөөрөмжийг угсарч суурилуулжээ. Тоног төхөөрөмжийн энэхүү шинэчлэл нь өртөөний ажлын үзүүлэлтийг мэдэгдэхүйц сайжруулах юм.

Нээлтийн ёслолд УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн болон холбогдох албаны удирдлага, өртөөний ажилчид оролцлоо.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.