Чойр хэсэглэлийн харъяа Бор-Өндөр өртөөний хамт олон долдугаар сарын ачилтын төлөвлөгөөг долоо хоногийн өмнө буюу долдугаар сарын 24-ны өдрөөр биелүүлүүлж 2420 вагон 161172 тонн ачжээ. Тодруулбал тэд 2023 оны эхний зургаан сард 11369 вагон 764432,4 тонн ачиж байсан бол энэ оны эхний зургаан сараар 14644 вагон 978107,5 тонн ачиж ачилтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3275 вагон 213675,1 тонноор өсгөжээ. Ийнхүү тус өртөөний хамт олон УБТЗ ХНН-ийн 75 жил, Төмө замчдын мэргэжлийн баяраа өндөр бүтээл, өрнүүн амжилтаар угтаж байна. Бор-Өндөр өртөө нь замын хэмжээний нийт экспортын ачилтын 15 хувийг дангаараа ачдаг ачилтын томоохон өртөө юм.
Дархан өртөө, хэсэглэлийн хэмжээнд 2024 оны эхний хагас жилийн байдлаар 25594 вагон буюу 1680178 тонн ачаа ачсан амжилттайгаар нийгэмлэгийнхээ түүхт 75 жилийн ойг угтаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс ачилтын төлөвлөгөөг 136.9, буулгалтын төлөвлөгөөг 11855 вагон буулгаж 113.3 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлт юм. Түүнчлэн сул зогсолтын төлөвлөгөөг 0.4-1.4 вагон/цагаар хэмнэж, вагоны даац ашиглалтыг 65.65 тоннод хүргэн тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүрэн биелүүлэн ажиллажээ. Үүний зэрэгцээ тус хамт олон Хөдөлгөөний аюулгүй байдал, Ачааны бүрэн бүтэн байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг баталгаатай ханган ажиллаж байна.