Нүүр Цаг үе Бяцхан зорчигчдодоо барьсан төмөр замчдын бэлэг
Цаг үе

Бяцхан зорчигчдодоо барьсан төмөр замчдын бэлэг

G.Press 1 жилийн өмнө 49 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН бол хүүхдийн төлөө “За” гэж хэлдэг байгууллага билээ. Энэхүү “Хөдөлмөрийн баатар” хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зорчигч багачуудад том бэлэг задаллаа. Өөрөөр хэлбэл, галт тэргээр зорчиж буй бага насны хүүхдүүдэд зориулан тоглоомын төв бүхий хүүхдийн вагоны үйчилгээнд явуулж эхэллээ. Замын дарга Х.Хэрлэнгийн шийдвэрээр Зорчигчийн вагон депогийн хамт олон зорчигчийн нэг вагоныг хүүхдүүдэд зориулан өөрчлөн тоноглож, бага насны хүүхдүүд аялангаа аюулгүй орчинд тоглож, хүүхэлдэйн кино үзэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн эцэг эхчүүд нь купенээсээ хүүхдээ тоглоомын хэсэгт хэрхэн тоглож буйг харах хяналтын камерыг хүртэл суурилуулжээ.

Уг вагоныг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Улаанбаатар-Эрдэнэтийн чиглэлд анхны аялалд нь үджээ. Одоогоор  энэхүү явдаг тоглоомын хэсгээр үйлчлүүлэхэд үнэ төлбөргүй байгаа аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.