Нүүр Гадаадын төмөр зам Бээжингээс хөдлөх тансаг зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут
Гадаадын төмөр зам

Бээжингээс хөдлөх тансаг зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут

G.Press 8 цагийн өмнө 16 үзэлт 0 сэтгэгдэл

Ирэх арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс Бээжингээс зүүн хойд бүс нутгийг зорих тав тухтай, дээд зэрэглэлийн галт тэрэгний аяллын маршрут үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна.

Уг галт тэрэг нь 18 вагонаас бүрдэх бөгөөд 190 зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Галт тэргэнд гурав эсвэл дөрвөн хүний хувийн тасалгаа байх  бөгөөд тус бүрдээ бие засах өрөө, угаалгын хэсэгтэй. Мөн хоолны вагон болон соёлын танхим, цайны өрөө, уламжлалт анагаах ухааны эмчилгээний хэсэг зэрэг олон зориулалттай вагонууд багтсан байна. Эдгээр тохижилт нь гэр бүлийн аялал, хүүхэдтэйгээ хийх аялал, мөн амралт, эрүүл мэндийг чухалчилсан аялал зэрэг олон төрлийн хэрэгцээг хангахад чиглэгдсэн юм.

Анхны аялал 2026 оны арванхоёрдугаар сарын 22-нд Бээжингийн төмөр замын өртөөнөөс эхлэхээр төлөвлөгджээ. Аяллын маршрут нь Тяньжинь, Чанчүнь, Ичүнь, Харбинь, Дүньхуа, Яньжи, Шэньян зэрэг хотоор дайран өнгөрч, нийт 10 өдөр, 9 шөнийн хугацаанд зүүн хойд нутгийн өвөрмөц соёл, мөс цасны байгалийн үзэмжтэй танилцан, арванхоёрдугаар сарын 31-нд Бээжин хотод буцаж ирэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.