Нүүр Цаг үе Б.Дэлгэрсайхан: Дагуул хотууд руу хөнгөн галт тэрэг явуулна
Цаг үе

Б.Дэлгэрсайхан: Дагуул хотууд руу хөнгөн галт тэрэг явуулна

G.Press 2 жилийн өмнө 111 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Улаанбаатар бүсчилсэн хөгжил” форум өчигдөр болсон. форумын үеэр Улаанбаатар хотод дагуул хотуудыг бий болгох асуудлыг хөндсөн. Тэгвэл дагуул хотууд руу хөнгөн галт тэрэг явуулдаг байх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ талаар Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Дагуул хотуудын дэд бүтцийг Засгийн газар, төр бий болгох ёстой. Тиймээс Улаанбаатараас дагуул хот руу хөнгөн галт тэрэг явах төмөр зам барина. Үүнийг богино хугацаанд хийх боломжтой гэж үзэж байгаа.

Бид ямар ч том төслийг өөрсдөө хийж сурсан. Ковидын хоёр жилд өөрсдөө төмөр замаа барьж чадсан. Түүхэнд анх удаа наймхан сарын дотор төмөр замыг монголчууд бид өөрсдөө барьсан. Тиймээс метрог улс төр гэж харахаасаа илүү маш богино хугацаанд барина гэж бодож байгаа. Гуравдугаар сарын 18-нд зөвлөх үйлчилгээний компанийн тендер задрах гэж байна. Үүний араас дөрөв, тавдугаар сард ажил гүйцэтгэх тендерээ зарлана. Тиймээс үүнийг улс төр, сонгууль гэж харахаасаа илүү энэ төслийг ямар ч гэсэн эхлүүлэхгүй бол үе үеийн Засгийн газар дамжаад яваад байвал хэзээ ч эхлэхгүй юм билээ. Хажууханд байгаа Хөх хот метротой болж байна.

Дагуул хотуудыг амилуулах гол зүйл бол дэд бүтэц. Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөнгөн галт тэрэгний асуудлыг оруулан шийдвэр гаргуулна. Бид метрог Хөшигтийн хөндий хүртэл тавьж чадахгүй. Байгаа санхүүдээ бас захирагдах ёстой. Тиймээс хөнгөн галт тэргээр дагуул хот болон нисэх буудлаас зоригчдоо аваад бидний төлөвлөж байгаагаар "Steppe Arena"-ийн цаана битүү вокзал бариад нэгээс нөгөөд шилжиж сууна. Энэ бол хурдан хийх боломжтой төсөл. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлээр хувийн компаниудаа оруулах ёстой. Төр бүх ажлыг хийх албагүй” гэлээ.

 

itoim.mn

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.