Эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, зардлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ISO50001:2018 стандартыг нэвтрүүлэхээр 2022 оноос хойш Эрчим хүчний суурь хэрэглээг тодорхойлж, гүйцэтгэлийг үнэлж, эрчим хүчний бодлогыг боловсруулж, эрчим хүч хэмнэх боломжийг тодорхойлж хэрэгжүүлсний үр дүнд уг стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, Стандарт хэмжил зүйн газраас баталгаажуулалтын гэрчилгээг Зорчигчийн вагон депо болон Улаанбаатар татах хэсэг гардан авлаа.
Уг стандартыг нэвтрүүлж баталгаажуулалтын гэрчилгээг авахад Эрчим хүч, ус хангамжийн төв удирдлага арга зүйн зөвлөмжөөр хангаж ажилласан байна.
Зорчигчийн вагон депо болон Улаанбаатар татах хэсэг нь Эрчим хүчний менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр өмнө оны мөн үетэй харьцуулахад 2025 оны эхний хагас жилийн байдлаар эрчим хүчний хэрэглээгээ 14.5 хувиар бууруулж, эрчим хүчний зардал ойролцоогоор 126 сая төгрөгөөр буурч, 431 тонн CO2 ялгарлыг бууруулан байгаль орчинд ээлтэй эерэг нөлөөллийг үзүүлсэн байна.
