Нүүр Цаг үе Барилгачид сургалтад хамрагдлаа
Цаг үе

Барилгачид сургалтад хамрагдлаа

G.Press 2 жилийн өмнө 101 үзэлт 0 сэтгэгдэл

“Барилга болон инженерийн байгууламжийн ашиглалтын үйл ажиллагааны технологи, мэргэжлийн чадавх бэхжүүлэх, чанарыг сайжруулах” сэдэвт сургалт зургадугаар сарын  29-30-нд боллоо. Уг сургалтад БОС-ны алба болон харьяа ангиудын ашиглалтын инженер техникийн 50 гаруй ажилтан хамрагдаж, үндсэн мэргэжил болон дэвшилтэт технологийн талаар мэдлэг олгох, ашиглалтын ажлын уялдаа холбоо, чанарыг сайжруулах, мөн МНТ-г баталгаажуулах А-01 тушаалын зорилтын хүрээнд мэдлэгээ “зузаатгалаа”.  Тус албаны дарга Г.Ганбат сургалтыг нээж, төмөр замчдын тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж, орон сууц, төвлөрсөн дулаан, усаар хангах нийтийн аж ахуйн үйлчилгээг тасралтгүй найдвартай үзүүлж байгаа ажилтнууддаа ажлын амжилт хүсэв. Тус албаны ашиглалтын инженер Б.Дашхүү барилга байгууламж болон орон сууцны ашиглалтын бичиг баримтууд, тэдгээрийн хөтлөлт, хадгалалтын талаар, дулаан сантехникийн инженер Ч.Лхагвасүрэн техникийн нөхцөл олгох,  холболт хийх, халаалтын улирал эхлэх дуусах хугацааны талаар сургалт хийж, холбогдох хууль, дүрэм, журам, норм стандартыг хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар харилцан ярилцлаа. Мөн албаны эдийн засагч Д.Энх-Амгалан стратеги төлөвлөгөө, МНТ-ны баталгаажуулах зорилт, ХАБЭА-н инженер Н.Нэргүй “5S-Амжилтын түлхүүр” хичээл орж ажлын чанар, бүтээмж, ажлын байрны эмх цэгц, аюулгүй байдлыг хангахад ажил удирдагч, ажилтан нар бүгд хичээж хамтран ажиллахыг уриалав.

БОС-ны алба нь УБТЗ-ын хэмжээнд орон сууц, нийтийн аж ахуйн бодлого, хөгжлийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагын хувьд Монголын Нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоотой хамтран ажиллаж зөвлөх багш нарыг урьж оролцууллаа. Тухайлбал, Монгол Улсын зөвлөх инженер Д.Туяа “Усны тоолуурын ангилал, ажиллагааны зарчим, суурилуулалт, хяналт, баталгаажуулалт, хэрэглээний норм, орлого болоогүй ус, усны зүй бус хэрэглээг бууруулах аргачлал”, мөн зөвлөх инженер Г.Эрдэнэбат “Халаалтын зуухны дулаан үйлдвэрлэлийн тооцоолол, аргачлал” сэдвээр мэргэжлийн хичээл зааж, ажилтнуудын асуултад дэлгэрэнгүй хариулж сонирхолтой, сургалт хийлээ.

Сургалтын хоёр дахь өдөр ИТА-нууд ОБЕГ-ын сургалтын төвд газар хөдлөлт, гамшгийн бэлэн байдлын тухай, анхны тусламж үзүүлэх, галын хор, галаас урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан юм. Түүнчлэн, А-01 тушаалын зорилтын хүрээнд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 сургалтыг “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр” сэдвээр хийж, орчны хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Манай сурв.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.