Зүүн Сибирийн төмөр замд Өвөрбайгалын хязгаарын Куандинский - Таку, Сюльбан – Наледный хэсгүүдийн шинэ давхар замуудын хөдөлгөөн нээгдэв. Байгал-Амурын магистраль болон Транссибирийн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээний хүрээнд уг бүтээн байгуулалтыг хийсэн. Тавьсан замын нийт урт 9.6 км, дөрвөн суман шилжүүлэг, 92 холбоо сүлжээний тулгуур, 65 км СЦБ холбооны шугамыг суурилуулсан. Шинэ байгууламжууд нь МПЦ-ЭЛ системийн орчин үеийн дотоодын микропроцессор төвлөрсөн төхөөрөмжөөр тоноглогдсон. Шинэ зам тавигдаж буй нутаг дэвсгэр нь намар-өвлийн улиралд хөрсний гүн хөлдөлтийн бүсэд хамаарах бөгөөд хавар-зуны улиралд байнга үерт автдаг тул барилгачид төмөр бетон дөрвөн гүүр барьж, ус дамжуулах хоёр хоолой тавьсан. Таксимо-Новая Чара чиглэлийн шинэчлэлийг дуусгаснаар 2024 оны эцэс гэхэд Зүүн Сибирийн төмөр замын хилийн доторх БАМ-ын даацыг 52 сая тонн ачаа болгон нэмэгдүүлэх аж.