Нүүр Нийгэм Байгууллага дахь зөрчлийг шийдвэрлэх нь
Нийгэм

Байгууллага дахь зөрчлийг шийдвэрлэх нь

G.Press 8 сарын өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Байгууллага дахь зөрчил гэдэг нь аливаа нэг талын тодорхой үйл ажиллагаа нөгөө талын эрх ашиг, байр суурь хөндөгдсөний улмаас харилцан зөрчил үүсэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, харилцагч хоёр талын харилцаан дээр асуудал үүсдэг, нэгдмэл байдал алдагдахыг хэлнэ. Үүссэн зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэдгээс тухайн байгууллагын нэгдмэл байдал, бүтээмж ихээхэн хамаардаг. Үүссэн зөрчлийг зөв оновчтойгоор шийдэж цаашдын үйл ажиллагаанд дэвшил авч ирэх боломж бий. Хэрвээ шийдвэрлэж чадахгүй даамжирвал хамт олны уур амьсгал өөрчлөгдөж  бүлэглэл үүсэх,  хэвийн үйл ажиллагаа тогтворгүй болох, бүтээмж буурах, ажиллах дур сонирхол алдагдах,  хувь хүний зан төлөвт өөрчлөлт гарч ажлаас халшрах хам шинжид өртөн стрессийн түвшин өндөрсөж, түгшүүр бий болж болно.

Хүмүүс хоорондын харилцааны ур чадвар нь ажлын үр дүнг шууд тодорхойлдог. Харилцааны арга барилыг зөв эзэмших хэрэгтэй. Удирдах удирдуулахуйн хэм хэмжээг зөв баримталж, аливаа зөрчилдөөнтэй хэрхэн нүүр тулах вэ гэдэг ойлголтыг байгууллага дотор урьдчилан олгож зөрчилдөөн мэтгэлцээнийг бүтээлч байдлаар, ажил үүрэг дээр зөв хийх нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах нь чухал. Байгууллага доторх хувь хүний болон ажилчдын дундах стрессийг буулгах нь оновчтой аргад ордог.

 

Төв эмнэлгийн сэтгэл зүйч Т.Батцэнгэл

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.