Байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаагаа үзлэгийн комисст танилцууллаа
Сайншанд зангилааны хариуцдаг өртөө, зөрлөгүүдийн зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг шалгаж дууслаа. Тус зангилааны өртөө зөрлөгийн төмөр замчид зуны тээвэрлэлтэд бэлэн байна гэж үзлэгийн комисс дүгнэв. Чойр зангилааны хариуцдаг хэсэглэлийн зуны тээвэрлэлтийн бэлэн байдлыг үзлэгийн комисс шалгаж эхлэв.
Замын даргын үзлэгийн үеэр анги, салбар, нэгжүүд өөрсдийн хийсэн олон шинэ бүтээлийг танилцуулж байна. Тэдгээрийн нэг бол Эрчим хүч, ус хангамжийн II ангийн Айраг цахилгаан шугам сүлжээний хэсэгт 10кВт-ийн чадал бүхий нарны цахилгаан үүсгүүрийг суурилуулж, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж байгаагаа үзлэгийн комисст танилцууллаа. Уг нарны үүсгүүрийг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 5800кВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд байна. Энэхүү нарны цахилгаан үүсгүүр нь Эрчим хүч ус хангамжийн төвийн хэмжээнд хэрэгжиж байгаа хоёр дахь төсөл юм.
