Замын даргын хаврын үзлэгийг тавдугаар сарын 27-29-ний хооронд Баянтүмэн тасагт зохион байгуулж, хөдөлгөөн, зам, зүтгүүр, вагон, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг үндсэн чиглэлүүдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгч, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг тодорхойллоо. Үзлэгийн комиссыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн нар ахлав. Баянтүмэн тасагт зохион байгуулсан хаврын ээлжит үзлэг шалгалт нь хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бэлэн байдал, хүний нөөцийн хөгжил, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилтнуудын нийгмийн хамгаалал зэрэг олон чиглэлийн асуудлыг цогцоор нь хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөсөн. Баянтүмэн тасгийн хамт олон өмнөх үүрэг даалгавруудын хэрэгжилтийг хангаж ажилласан сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн бэлэн байдал, сахилга хариуцлага, баримт бичгийн хөтлөлт зэрэг чиглэлд анхаарлаа улам нэмэгдүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг хугацаанд нь арилгаагүй хэвээр байлаа. Үзлэгийн үеэр өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд өгөгдсөн 12 үүрэг даалгаврын хэрэгжилтийг дүгнэхэд бүрэн биелсэн үзүүлэлттэй гарсан нь хамт олны хариуцлагатай, үр дүнтэй ажлын илэрхийлэл боллоо. Харин энэ удаагийн үзлэгээр өртөө, зөрлөгүүд болон Баянтүмэн өртөөнд нийт 34 үл тохирол илэрч, тэдгээрийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр 2020 онд батлагдсан галт тэрэгний төлөвлөгөөт зурмаг нь өнөөгийн хөдөлгөөний нөхцөл байдал, зам хоорондын явах хугацааны өөрчлөлттэй нийцэхгүй болсон тул шинэчлэн боловсруулах шаардлагатай. Мөн хөдөлгөөнтэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт, цахим болон цаасан анхаарамжийн бүртгэл хөтлөлтөд гарч буй алдаа дутагдлыг арилгах, ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах шаардлагатай болжээ. “Дорнод гурил“ компанийн салбар замын ашиглалттай холбоотой асуудал мөн хөндөгдлөө. Тус байгууллагатай вагон тавьж өгөх, татан авах гэрээ өнөөг хүртэл байгуулагдаагүй байгаа нь цаашид төлбөр тооцооны маргаан үүсэх эрсдэлийг дагуулж болзошгүй тул асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр болов. Зүтгүүрийн депогийн үйл ажиллагааны талаар танилцуулахад өмнөх үзлэгээр өгөгдсөн үүрэг даалгаврууд хэрэгжсэн болохыг дурдсан ч хурд хэмжигч төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, технологийн картын шинэчлэл, эрсдэлтэй машинч нартай хийх зорилтот аялал зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг мэргэжлийн байцаагчид санууллаа. Мөн ерөнхий савны нөөцийг бүрдүүлэх, техникийн бэлэн байдлыг тогтмол хангах чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өгөв. Вагоны аж ахуйн хэсгийн хувьд оны эхнээс гологдол дутагдалгүй ажиллаж байгаа ч засвараас гарсан вагонуудын чанарын хяналтыг сайжруулах, техникийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Вагоны техникийн хэмжилтийн системд алдаа зааж буй асуудал илэрсэн бөгөөд оношилгооны тоног төхөөрөмжийн ажиллагааг иж бүрэн шалгаж, шаардлагатай тохируулга хийх хэрэгцээ байна. Үүнтэй холбогдуулан Замын аж ахуйн алба, Зам оношилгооны төв болон техникийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, газар дээр нь иж бүрэн үзлэг хийж техникийн тохиргоог шинэчлэхээр болов. Зүтгүүрийн депогийн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал хөндөгдөв. Үйлчилгээний чанар, техникийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор өргөх төхөөрөмж, туршилтын болон оношилгооны тоног төхөөрөмжөөр депог үе шаттай хангах шаардлагатай байгаа ажээ. Их эмчийн тасгийн үйл ажиллагааны хүрээнд ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийн бүртгэл, Замын даргын 114 дүгээр тушаалын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Ажилчид ажилд гарах болон ажлаас буух үедээ эмчийн үзлэгт бүрэн хамрагдаж хэвшихийг сануулсан.
ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛУУДЫГ ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭГЭЭР НЬ НИЙЛҮҮЛЖЭЭ
Замын аж ахуйн чиглэлээр хийсэн шалгалтаар суман шилжүүлэг, уулзварын хэсгүүдэд суултын гэмтэл илэрч, зарим замын хэсэгт дэрийн элэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байдал ажиглагдсан. Иймээс уулзварын дэр солих, зам өргөж чигжих, өртөөний замуудын бут арилгах зэрэг ажлыг эрчимжүүлэн зохион байгуулахыг үүрэг болгов. Мөн хөдөлмөрийн сахилга, хариуцлагын асуудлыг хэлэлцсэн бөгөөд он гарснаас хойш хэд хэдэн сорил илэрсэнтэй холбогдуулан ажилтан бүр хөдөлгөөний аюулгүй байдал, ажлын хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлаж ажиллах шаардлагатайг удирдлагууд онцлон анхааруулсан билээ. Энэ онд шаардлагатай материалуудыг хангалттай хэмжээгээр нийлүүлсэн бөгөөд эрсдэл өндөртэй хэсгүүдэд төвлөрүүлэн ажиллах үүргийг газар дээр нь өгсөн. Тухайлбал, дэрийн бөөгнөрөл ихтэй, ашиглалтын эрсдэл өндөртэй замын хэсгүүдийн засвар шинэчлэлийг наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгах зорилт тавьжээ. Мөн замын шугамын техникийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаж буйтай холбогдуулан цаашдын засвар үйлчилгээ, шинэчлэлийн асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр ярилцсан. Дохиолол, холбооны байгууламжийн үзлэгээр өмнөх шалгалтаар илэрсэн ихэнх зөрчил арилсан боловч зарим техникийн үл тохирол хэвээр байгааг тогтоов. Тухайлбал, цахилгаан төвлөрүүлэлтийн систем болон холбооны байгууламжийн хүчдэлийн хэмжилт хэвийн хэмжээнээс хазайсан, газардуулгын схем дутуу, техникийн баримт бичгийн шинэчлэл бүрэн хийгээгүй зэрэг асуудал илэрчээ. Эдгээрийг тогтоосон хугацаанд арилгаж, холбогдох схем зураг, техникийн бичиг баримтыг шинэчлэн баталгаажуулах үүргийг хариуцсан нэгжүүдэд өгсөн байна. Холбоо, дохиоллын чиглэлээр ирээдүйн хөгжлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, шилэн кабелийн технологид үе шаттай шилжих саналыг дэвшүүлэв. Энэхүү шинэчлэл нь ажлыг эхлүүлэхээр болсон нь тасгийн тээвэрлэлтийн хэвийн ажиллагааг хангахад чухал алхам болохыг онцлов. Мөн хөдөлмөр хамгаалал, техникийн хувцас хэрэгслийн чанар, стандартын асуудал хөндөгдөж, ажилтнуудын санал хүсэлтийг үндэслэн ажлын хувцасны шинэ стандартыг боловсруулах ажил үргэлжилж байгааг танилцуулсан. Баянтүмэн тасгийн хамт олон өмнөх үзлэгүүдийн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагадаа тулгуурлан цаашид ч хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөхийг үүрэг болгож, замын кран болон тусгай зориулалтын техникүүдийг бүрэн ашиглалтад оруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг дурдсан юм. Түүнчлэн, замын аж ахуйн машин механизмын шинэчлэл, техникийн паспортжуулалт, сэлбэг хэрэгслийн хангалтыг сайжруулах, ашиглалтын хугацаа дуусаж буй тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийн төлөвлөгөөг урьдчилан боловсруулахыг холбогдох удирдлагуудад чиглэл болголоо. ахуйн материалын хангалт, модон дэрийн нийлүүлэлт, зүтгүүрийн их засвар зэрэг томоохон ажлуудыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгааг танилцууллаа. Тухайлбал, хоёр зүтгүүрийг их засварт хамруулах гэрээ байгуулж, шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Хэдийгээр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж байгаа ч ажилтнуудын нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх бодлого хэвээр байгааг онцлон тэмдэглэв. Цалин хөлсний өсөлт, ажилтнуудын нийгмийн баталгаатай холбоотой асуудлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжсээр байх болно гэдгийг дурдсан юм. Түүнчлэн, удирдах ажилтнууд зөвхөн санал зөвлөмж өгөөд өнгөрөх бус, асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэх, хэрэгжилтийг биечлэн хангах зарчмыг баримтлах шаардлагатайг тэмдэглэлээ. Ялангуяа, залуу мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулах, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах асуудал ойрын жилүүдийн хамгийн чухал зорилтын нэг болохыг анхааруулж байсан. Баянтүмэн тасгийн хамт олон богино хугацаанд их ажил хийжээ. Ажиллах болон амьдрах орчноо сайжруулах чиглэлээр хийсэн бүтээн байгуулалт, зохион байгуулалтын ажлууд бодит үр дүнгээ өгч байна. Цаашид энэ эрч хүчээ холбооны найдвартай ажиллагааг дээшлүүлэхээс гадна ашиглалтын зардлыг бууруулж, орлогын шинэ эх үүсвэр бий болгох боломжтойг мэргэжилтнүүд онцолсон юм. Үүнтэй зэрэгцэн холбоо, дохиоллын салбарт мэргэжлийн боловсон хүчний дутагдал үүсэж буйг дурдан, хүний нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцлээ. Цахилгаан хангамжийн чиглэлээр хийсэн шалгалтаар агаарын шугамын газардуулгын ажил хангалтгүй, нөөц материалын бүрдүүлэлт дутмаг байгааг тогтоож, бэлэн байдлыг сайжруулах үүрэг өгсөн. Галын аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд байлаа. Өртөө, зөрлөгүүдэд байрлах гал унтраах хэрэгслийн цэнэглэлт, баталгаажуулалтыг хугацаанд нь хийх, усан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, галын галт тэрэгний бэлэн байдлыг тогтмол хангах шаардлагатай. Түүнчлэн, шатахуун хадгалах нөхцөл шаардлага хангахгүй байгаа зарим зөрчлийг арилгаж, гал түймрийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэхээр болов. Цэрэгжүүлсэн хамгаалалтын салбарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар галын аюулгүй байдлын бэлтгэл, бэлэн байдлыг үнэлэв. Өмнөх үзлэгээр өгсөн зарим үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй байгаагийн зэрэгцээ галын галт тэрэгний орон нутгийн заавар боловсруулах, тоног төхөөрөмжийн байрлалыг сайжруулах, нэмэлт чингэлэг суурилуулах шаардлагатай байгааг тогтоосон юм. Харин гал унтраах багаж хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бүрдүүлсэн нь сайшаалтай байлаа. Түлш хадгалах байгууламжуудын шугам хоолойн алдагдал, хөрсний бохирдол, хамгаалалтын байгууламжийн дутмаг байдал зэрэг нь аюулгүй ажиллагаанд эрсдэл үүсгэж байгааг анхааруулсан билээ. Холбогдох удирдлагуудын мэдээлснээр засвар шинэчлэлд шаардлагатай материалуудыг худалдан авч эхэлсэн бөгөөд ойрын хугацаанд бүрэн засвар хийхээр төлөвлөжээ. Галын аюулгүй байдлын сургалт, гамшгаас хамгаалах бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, батлагдсан төлөвлөгөөний дагуу бүх нэгжүүдийн оролцоог хангах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд санууллаа.
УЛААНБААТАРААС ШИНЭ ЗҮТГҮҮРҮҮДИЙГ ТАТАН АВЧИРНА
Үзлэгийн нэгдсэн хурлын үеэр зүтгүүрийн шинэчлэл, техникийн бэлэн байдлын талаар мөн мэдээлэл өглөө. Зүтгүүр солилцох гэрээнд гарын үсэг зурж, Улаанбаатараас шинэ зүтгүүрүүдийг татан авчрах хадгалж, өгсөн үүрэг даалгавруудыг бүрэн хэрэгжүүлэн ажиллахыг хүссэн билээ. Баянтүмэн тасгийн нийт төмөр замчдад ажлын амжилт хүсэж, нэр бүхий төмөр замчдыг шагнаж урамшуулсан. “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр Замын V ангийн хэсэг хариуцсан инженер Б.Түвшинжаргал, механикч Д.Ганхүү, “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр түлхүүрийн машинч Б.Сугаррагчаа, “Хүндэт үнэмлэх”-ээр Ш.Цэвэгсүрэн, замчин Ж.Нямцэцэг нар шагнуулав. үйлдвэрлэлийн сахилга хариуцлагыг өндөр түвшинд хадгалан ажиллах зорилтоо бататгажээ. Хурлын үеэр хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мөн хэлэлцсэн юм. Замын даргын тушаалаар хөрөнгө оруулалтын төлөвлөлт, төсөвлөлтийг урьдчилан оновчтой зохион байгуулах шаардлагатайг дурдан, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ажлуудын зураг төсөв, санхүүжилтийн тооцоог хугацаанд нь боловсруулж батлуулахыг холбогдох удирдлагуудад зөвлөлөө. Үүний зэрэгцээ өртөө, зөрлөгүүдэд ажиллаж, амьдарч буй төмөр замчдын ажиллах болон амьдрах орчныг сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд эхлээд байгааг онцолсон юм. Ажилтнуудын ая тухтай орчин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах нь хүний нөөцийг тогтвортой хадгалах, бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болохыг удирдлагууд хэлж байлаа. МТЗ-чдын ҮЭХ-ны дэд дарга Х.Тулга хамтын гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. 2024-2025 оны хамтын гэрээ 99.5 хувийн биелэлттэй дүгнэгдсэн бөгөөд уг гэрээний хүрээнд УБТЗ-аас ажилтнуудын нийгмийн хамгаалал, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. 2026-2027 оны шинэ хамтын гэрээ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Нийт 211 заалттайгаар батлагджээ. Шинэ гэрээнд үндсэн цалинг нэмэгдүүлэх, зарим нэмэгдэл урамшууллыг өсгөх, томилолт болон хоолны мөнгийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг нэмэгдүүлэх зэрэг олон чухал зохицуулалтыг тусгасан байна. Мөн орон сууцны дэмжлэг, ажлын хувцасны шинэ стандарт, тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зохицуулалтуудыг шинэчлэн тусгасан нь төмөр замчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодит дэмжлэг болно гэдгийг дурдлаа. УБТЗ-ын Суурь бүтэц хариуцсан орлогч дарга В.В.Каренда замын дэрийн шинэчлэл, тэнцэхгүй дэрийн тоог бууруулах ажилд онцгой анхаарах шаардлагатайг анхааруулав. Ялангуяа, улирал солигдох үеэр замын ашиглалтын байдал эрс өөрчлөгдөж, тэнцэхгүй дэрийн хэмжээ нэмэгддэг тул эрсдэл өндөртэй хэсгүүдэд төлөвлөгөөт аялал, үзлэгийг тогтмол зохион байгуулахыг зөвлөв. Мөн өртөө, зөрлөгүүдийн замын ойролцоох бут сөөгийг цэвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мал амьтан замд гарахаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хашааны ажлыг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо. Техникийн ашиглалттай холбоотойгоор мод, материал ачих буулгах ажиллагаанд мөрдөх технологийн схем, хөдөлмөрийн Хурлын төгсгөлд Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков байгууллагын санхүү, үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар УБТЗ нийт 12 сая тонн ачаа тээвэрлэсэн талаар онцлон дурдсан. Гэвч бүс нутгийн геополитикийн нөхцөл байдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтөөс шалтгаалан төмөр замын салбарын үйл ажиллагаанд томоохон хүндрэл үүссэн. Түлшний үнэ хоёр дахин нэмэгдэж, нийлүүлэлт хүндрэн, байгууллагын хэмжээнд олон тэрбум төгрөгийн нэмэлт зардал бий болсон ч шаардлагатай хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоолгүйгээр үргэлжлүүлж байгааг онцолсон юм. Мөн энэ онд замын аж Ийнхүү Баянтүмэн тасгийн хаврын үзлэг, шалгалт өндөрлөж, нэгдсэн хурлаар дэвшүүлсэн санал, зөвлөмжүүдийг ажил хэрэг болгон хэрэгжүүлснээр өвлийн тээврийн бэлтгэл хангагдаж, хөдөлгөөний аюулгүй байдал, үйлчилгээний чанар шинэ шатанд гарах боломж бүрдэх юм.
П.Түмэндэмбэрэл
