Нүүр Цаг үе Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх зун барьж дуусгана
Цаг үе

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замыг ирэх зун барьж дуусгана

G.Press 1 жилийн өмнө 117 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаас Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Эхний ээлжинд уг төмөр замыг барихад 850 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө.

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж, ашиглах эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосон байна.  

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2 км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6 км, нийт 102.8 км урт үргэлжилнэ.

Төмөр замыг гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй байхаар төлөвлөж байна. Төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж 2025 оны 3-8 дугаар сард барьж дуусгахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.