Нүүр Цаг үе Багахангай өртөөний өргөтгөлийг хийжээ
Цаг үе

Багахангай өртөөний өргөтгөлийг хийжээ

G.Press 8 сарын өмнө 47 үзэлт 0 сэтгэгдэл

 

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд Багахангай өртөөний зам, байгууламжийн өргөтгөлийн ажлыг УБТЗ-ын Замын II ангийн хамт олон амжилттай хийж дууссан байна. Энэ ажлын хүрээнд Багахангай өртөөний гуравдугаар замыг 550 метрээр сунгаж, 150 метрийн урттай 13 дугаар мухар замыг  шинээр барьж, модон дүнз болон төмөр бетон ялуутай Р65 маягийн иж бүрэн таван суман шилжүүлгийг шинээр тавьжээ. Мөн гуравдугаар замыг сунгасантай холбогдуулан гармын өргөтгөлийг хийсэн байна. Үүнээс гадна Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зориулан түр хугацаанд 34 дүгээр суман шилжүүлгийг нэмэлтээр угсарч ашиглалтад оруулжээ.

 Дээрх ажлыг Д.Алтангэрэл даргатай Замын II ангийн замчид зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 19-ний хооронд хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ ангийн 2, 3, 4 дүгээр хэсэглэлийн замчдыг шаардлагатай үед татан авч  ажиллуулжээ. Мөн зам угсралтын үед Замын 18, 19 дүгээр замчдыг 7/7 хоногоор  татан авч ажиллуулснаас гадна ЗЗМС-ын зарим машин механизмын дэмжлэгийг авсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.