Өчигдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зам тээвэр Хөгжлийн сайд Л.Халтарын хамт УБТЗ-ын Хонхор-Бумбат зөрлөгийн хооронд 2018 онд Япон улсын тусламжаар тавьсан М-01 бэхэлгээтэй хэсэгт очиж ажиллав. Бага радиус бүхий тахиртай хэсэгт тавьсан энэхүү бэхэлгээнд төмөр замчид ам сайтай байна. Иймд дахин хоёр хэсэгт дээрх бэхэлгээг Япон улсын тусламжаар тавих тухай Элчин сайдад хүсэлт тавьжээ.
Япон Улсын Засгийн газар, тус улсын ард түмний тусламжаар УБТЗ-д олон төсөл амжилттай хэрэгжсэн. Жишээлбэл, Замын-Үүд дэх Ачаа шилжүүлэн ачих цогцолбор, шилэн кабел, ачаа болон суудлын вагон гээд энэ жагсаалт цуварч байгааг дэд сайд онцолжээ.
