Нүүр Цаг үе Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе уриаг хэрэгжүүлнэ
Цаг үе

Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе уриаг хэрэгжүүлнэ

G.Press 1 сарын өмнө 79 үзэлт 0 сэтгэгдэл

Дэлхийн хэмжээнд ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн өдөр болох World Day for Safety and Health at Work-ийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг International Labour Organization (ILO) 2003 онд албан ёсоор зарласан юм.

Энэхүү өдрийн зорилго нь, ажлын байрны осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н соёлыг дэлхий даяар сурталчлах, Засгийн газар, ажил олгогч, ажилтнуудын хамтын оролцоог нэмэгдүүлэх юм.

Дэлхий даяар дөрөвдүгээр сард ХАБЭА-н долоо хоног, сарын аян зохион байгуулж эхэлсэн.

Тэгвэл Монгол Улсад 2011 оноос эхлэн энэ сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” болгон зохион байгуулж эхэлсэн байдаг.

Тухайн жилүүдэд ХАБЭА-н сарын аяны сэдэв, уриа нь дараах байдлаар хийгдэж иржээ. Тухайлбал,

2011 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг хэрэгжүүлье

2012 Ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлье

2013 Эрүүл, аюулгүй ажлын байр

2014 ХАБЭА-н соёлыг байгууллага бүрт төлөвшүүлье

2015 Аюулгүй ажиллагаа – Хамтын оролцоо

2016 ХАБЭА-н менежментийг сайжруулъя

2017 Эрүүл, аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа

2018 “Эрүүл, аюулгүй залуу үеийн төлөө”

2019 Эрүүл, аюулгүй ажлын байр – Хөгжлийн үндэс

2020 Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтыг хориглож, урьдчилан сэргийлье

2021 ХАБЭА-н тогтолцоог бэхжүүлье

2022 Аюулгүй байдал эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье

2023 Эрүүл аюулгүй ажил - Бидний суурь эрх

2024 Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе

2025 Хиймэл оюуны хэрэглээ ба цахимжилт гэх уриатайгаар зохион байгуулагдаж байсан бол 2026 онд “Ажлын байранд нийгэм-сэтгэлзүйн эрүүл орчныг бүрдүүлцгээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.  Энэ уриан дор УБТЗ ХНН ч байгууллага нь хамт олны дунд хамт ажиллахад таатай уур амьсгал бүрдүүлэх,биесээ ойлгож дэмждэг, сэтгэл зүйн эрүүл орчныг бүрдүүлэх зорилгоор үе шаттай ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.