I төрлийн хүмүүс
Тэд мэргэжлийнхээ нэг салбарт маш давуу байж болох ч, ажилдаа олон янзын ур чадварыг хэрэглэхдээ сул талтай байдаг.
T төрлийн хүмүүс
Тэд багт гүнзгий мэдлэгээрээ өгөөжтэй, үнэ цэнтэй гишүүд байж чадна. Ихэнхдээ Т хэлбэрийн ажилтнууд сайн төвлөрч чаддаг, таск-төвтэй хүмүүс байдаг.
M төрлийн хүмүүс
Хоёр болон түүнээс дээш салбарт гүнзгий мэдлэгтэй. Тэд дасан зохицох чадвартай бөгөөд өөр өөр мэдлэгийг хооронд нь сольж, тэдгээрийг нэгтгэх боломжтой байдаг. Тэд илүү алсын хараатай, бүтээлч хандлагатай байдаг.
V төрлийн хүмүүс
Нэг салбарт гүнзгий, уялдаа холбоотой бусад салбаруудын мэдлэг өргөн. Тэд хурдтай, өсөж хөгждөг, хөрвөх чадвар тун өндөр. V хэлбэрийн ажилтнууд сайн харилцаа холбоо үүсгэн хамтрах талдаа сайн байдаг гэнэ шүү.
Та аль төрөл нь вэ?
Мэдээж тухайн байгууллага, баг, ажлын онцлогоос хамаарч олон нөхцөлийг бодолцож хүн сонгоно. Тушаал ахихын тулд дан ганц мэргэжлийн чиглэл байхад хангалттай юу гэдгийг бодолцоод үзээрэй.
Мөн танай байгуулллага ямар хүмүүсийг цаашид хөгжүүлэх, бодлогтой явахаа бас бодох хэрэгтэй.
lJeroen Kraaijenbrink -н LinkedIn ийн эх үүсвэрээс авав.
