"УБТЗ" ХНН нь 16000 орчим ажилтантай. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс байгууллагын орлого, ашигтай уялдуулан ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон.
Дээрх асуудлууд ажил хэрэг болж, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор боллоо. Цаашид жил бүр инфляцтай уялдуулан цалинг нэмэгдүүлнэ.
