Нүүр Чөлөөт Азийн хамгийн жаргалтай 10 улсын жагсаалтын аравдугаарт Монгол улс бичигджээ
Чөлөөт

Азийн хамгийн жаргалтай 10 улсын жагсаалтын аравдугаарт Монгол улс бичигджээ

G.Press 2 жилийн өмнө 90 үзэлт 0 сэтгэгдэл

 

Жил бүрийн гуравдугаар сарын 20-ы өдрийг олон улсад “Дэлхийн аз жаргалын өдөр” хэмээн тэмдэглэж ирээд өдгөө чамгүй хугацаа өнгөрчээ. Эл өдрийг тохиолдуулан НҮБ-аас жил тутам “Дэлхийн аз жаргалын тайлан”-г боловсруулан олон нийтэд түгээдэг бөгөөд бидний урьд мэдээлснээр 2024 оны эл жагсаалтыг Финланд улс 7 дахь жилдээ тэргүүлсэн гэдэг юм.

 

Тэгвэл тайланг нарийвчлан авч үзвээс, Дэлхийн аз жаргалын тайлангийн үзүүлэлтүүдийг бүс нутаг хийгээд тивээр ч хуваасан ажээ. Улмаар Ази тивийн хувьд хамгийн жаргалтай улсуудыг ч жагсаасан бөгөөд эл жагсаалтын эхний аравт Монгол улс багтаад амжсан байна.

Жагсаалттай танилцвал,

Сингапур

Тайван

Япон

Өмнөд Солонгос

Филиппин

Вьетнам

Тайланд

Малайз

Хятад

Монгол

Жагсаалтыг боловсруулахад мэргэжилтнүүдийн зүгээс нийт 6 гол хүчин зүйлийг авч үзсэн нь нэг хүнд ногдох ДНБ, дундаж эрүүл наслалт, нийгмийн дэмжлэг, эрх чөлөө, энэрэнгүй байдал болон авлигын түвшин байжээ.

 


Эх сурвалж: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.