Их ялалтын 80 жилийн ойн жил буюу 2025 оны эхний өдрөөс эцсийн өдөр хүртэлх хугацаанд ахмад дайчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мөн тэдний дагалдах хүмүүсийг Дорнод Сибирийн төмөр замаар үнэгүй зорчуулахаар болжээ. Жилийн туршид аялах хүний тоо хязгааргүй аж. Тухайн зорчигчдын иргэний үнэмлэх, тэтгэмж авах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг үндэслэн зорчих тасалбар олгох юм байна.