Замын даргын 2020 оны А/473 тоот тушаалаар эхлүүлсэн Менежментийн нэгдсэн тогтолцооны багц стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлэх ажлынхаа үр дүнг үнэлүүлж дүгнүүлэн Монгол улсын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын аудитад Замын аж ахуйн алба, Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон оролцож амжилттай дүгнүүллээ. Мод боловсруулах үйлдвэр ISO 9001, ISO 45001, ISO 14001 стандартуудаар нэгэн зэрэг баталгаажуулалтын аудитад хамрагдсан замын хэмжээний анхдагч байгууллага болж аудитад үл тохиролгүйгээр тэнцэж 10 зөвлөмж аван гэрчилгээжих эрхээ авчээ.
2020 оноос эхлэн сургалт, дотоод аудит, зөвлөмж, удирдлагаар ханган чиглүүлж дэмжин, хамтран ажилласан Замын удирдлагууд, Техникийн бодлого, стандартчиллын албаны дарга удирдлага, чиглэлийн технологи инженер, Эрсдэлийн удирдлага, стандартын хэлтсийн инженерүүддээ тэд талархал илэрхийлжээ. Мөн Замын аж ахуйн албаны удирдлага, инженерүүд, Мод боловсруулах үйлдвэрийн нийт инженер техникийн болон санхүүгийн мэргэжилтнүүд, удирдлагын багийн хамт олондоо талархсанаа илэрхийлжээ.