Аравдугаар сарын агаарын дундаж температурыг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа.
Энэ сард дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар харьцангуй бага тунадастай байх боловч, говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр ахиу хур тунадас орох нь.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна.
Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар
Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймгуудын нутгаар дулаан, бусад нутгаар бага зэрэг хүйтэрнэ. Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1–3 хэм хүйтэн. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–2 хэм дулаан байх төлөвтэй.
Хур тунадас: Сарын эхэнд нутгийн хойд хэсгээр 2, 3-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Төмөр зам бүхий аймгуудын цаг агаарын төлөв байдлыг уншигчиддаа хүргэе.
Зүүн аймгуудын нутгаар: Дорнод аймгийн нутгаар сарын эхэнд өдөртөө дулаахан байх боловч 2, 3-нд ихэнх нутгаар 1–2 хэмээр сэрүүснэ. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3 хэм хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар 1–2 хэмээр дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас: Сарын эхэнд ихэнх нутгаар хур тунадас орно. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар: Говьсүмбэрийн нутаг, Дундговийн хойд хэсгээр дулаан байна. Сарын эхээр ихэнх нутгаар 1–2 хэмээр сэрүүсэж, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар 1–3 хэм хүйтэн байна. Харин бусад хугацаанд 1–2 хэм дулаан байх төлөвтэй байна.
Хур тунадас: Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ахиу, Өмнөговийн баруун хэсгээр бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар нойтон цас орж, салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. гэж Ус цаг уур орчны шилжилгээний газраас мэдээллээ.
