1. Цаг барих:
Уулзалт, ажил хэрэгт товлосон цагтаа ирэх нь хүндэтгэл, найдвартай байдал, мэргэжлийн ур чадварыг илтгэнэ.
2. Үнэнч шударга байх:
Энэ бол итгэлцэл, хамтын ажиллагааны үндэс юм. Өөртөө болон бусдад шударга хандана гэдэг нь үнэнч, ил тод, аливаа үйлдэл, шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээхийг хэлнэ.
3. Эерэг хандлагатай байх:
Энэ бол бэрхшээл бас стрессийг даван туулах, боломжийг өөртөө татахад тусална. Эерэг хандлагатай байна гэдэг нь өөдрөг, талархаж чаддаг, тэсвэр тэвчээртэй байхыг хэлнэ. Асуудлаас илүү шийдэлд анхаарлаа хандуулж, аливаа нөхцөл байдалд сайн талыг нь олж харах гэсэн үг.
4. Тууштай байх:
Энэ бол зорилго, үр дүнд хүрэх түлхүүр юм. Бүхнээ зориулж, үнэнч, тууштай байх гэсэн үг.
5. Хүсэл тэмүүлэлтэй байх:
Энэ бол таныг мөрөөдөл, зорилгод чинь хүргэх түлш юм. Урам зоригтой, сониуч, зүтгэлтэй байх
6. Биеэ зөв авч явах:
Энэ бол өөртөө итгэх итгэл, хүндэтгэлийг илэрхийлдэг бөгөөд үйл хөдлөл, харц, биеэ авч явах байдал чинь таныг илэрхийлдэг.
7. Өөртөө итгэх:
Энэ бол өөрийнхөө чадвар, нөөц боломжид итгэх итгэл юм.
8. Үг авдаг байх:
Энэ бол суралцах, өсөх, өөрийгөө сайжруулах хүсэл эрмэлзэл юм. Энэ бол нээлттэй сэтгэлгээтэй, даруу төлөв, бусдын санал бодлыг хүлээн авах чадвартай байхыг хэлнэ.
9. Бэлтгэлтэй байх:
Энэ бол ирээдүйн үйл явдал, нөхцөл байдлыг төлөвлөх, зохион байгуулах, урьдчилан таамаглах үйл явц юм.
10. Ажлын ёс зүйтэй байх:
Энэ бол таны ажилдаа өгч буй үнэ цэн, танай бүтээгдэхүүний чанар юм.
