Замын даргын А/02 тушаалын дагуу Аюулгүй байдлын соёлын өдрийн арга хэмжээг төвийн хэсэгт нэгдүгээр сарын 09-нд Улаанбаатар зангилаанд, 10-нд хойд хэсэг Дархан зангилаанд, Баянтүмэн тасагт тус тус амжилттай зохион байгуулагдлаа. Эерэг соёлын үрийг тарьж, хуучин соёлоо хөгжүүлэн шинэчлэх, аюулгүй байдлын эерэг дадал зуршлуудыг хамтдаа бий болгож шинэ соёлыг төлөвшүүлэхэд удирдах албан тушаалтнуудын манлайлал, ажилтан бүрийн оролцоо чухал юм. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг нийт төмөр замчдадаа уриалж байна.
