Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд "2025 онд олон улсын харилцаанд тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн" энэ оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнд 11 улсын 100 гаруй төлөөлөгч оролцоно.
