Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хуралдаанд 11 улсын төмөр замын 200 гаруй төлөөлөл оролцож байна. Уг хурлаар УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох юм. Өчигдөр төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний нээлтийн арга хэмжээний дараа салбар хуралдаанууд үргэлжилсэн юм. Салбар хуралдаанаар төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд оролцогч орнууд хөрш орнуудынхаа төмөр замуудтайгаа гадаад худалдааны ачааны хэмжээгээ зөвшилцөн тохиролцох юм. Тухайлбал, Монгол-Хятад, Монгол-Орос, Хятад-Казахстан, Узбек-Афганистаны төмөр замуудын салбар хуралдаанууд болжээ.