Нүүр Цаг үе Ачааны  урсгал улам өсөх хандлагатай байна
Цаг үе

Ачааны  урсгал улам өсөх хандлагатай байна

G.Press 2 жилийн өмнө 62 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын - Үүд өртөөний ачаа тээвэр хариуцсан орлогч дарга Б.Ариунболороос дараах тодруулгыг авлаа.

-Замын-Үүд өртөө өнгөрөгч наймдугаар сард галт тэрэг солилцоо өргөн царигаар 469 галт тэрэг 21172 вагон буюу 1234161 тонн ачаа хүлээлгэн өгсөн. Хоногийн дундаж галт тэрэг солилцоо 15.12 галт тэрэг байлаа. Нарийн царигаар 231 галт тэрэг 12462 вагон,193142 тонн ачаа хүлээн авсан. Хоногийн дундаж галт тэрэг солилцоо 7.45 галт тэрэг. Дээрх галт тэрэг солилцоо нь УБТЗ-ын түүхэнд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт юм. Цаашид галт тэрэг солилцоо ачаа урсгал улам өсөх хандлагатай байна.

-Өвлийн тээврийн бэлтгэл ажил хэр явж байна вэ?

-Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 36 зүйлт ажил төлөвлөснөөс 24-ийг нь хийж дууслаа. Манай хамт олны хийсэн ажлуудаас дурдвал, хуучин вокзалын барилгын Шовгорын гуравдугаар давхарт байрлах архивт дулааны шугам тавьж,  Замын-Үүд-2 өртөөний цахилгааны халаагуурын 380вт цахилгааны утас солих ажлыг хийсэн.  Хийсэн ажлуудын хоёр нь 70 хувийн гүйцэтгэлтэй, таван ажлыг хийж дуусгахад хоёрхон хувь нь хийгдээгүй үлдээд байна. Ингэснээр нийт төлөвлөсөн ажил 84.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэсэн үг. Үлдсэн ажлуудыг  хугацаанд нь бүрэн биелүүлнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.